БИДНИЙ ТУХАЙ

    

     Дэгжин гоо брэндийн тухай “Дэгжин гоо” брэнд нь 2019 онд байгуулагдсан. Эсгий гутал нь өөрийн гэсэн өхөөрдөм, дэгжин загвар, өнгөний хослол, тав тухыг мэдрүүлэх чанараараа хэдийнээ дотоод гадаадын хэрэглэгчдийн таашаалд хүртээд буй орчин үеийн хэв шинжийг уламжлалтай хослуулсан хүний биед элдэв харшилгүй цэвэр байгалийн гаралтай эко бүтээгдэхүүн юм. “Дэгжин гоо” брэндийг бид нэгдүгээр зэрэглэлийн Монгол хонины ноосыг өөрсдийн лабораторид байгалийн гаралтай зориулалтын будганд өнгө оруулж, 100% гар аргаар эсгийрүүлэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг юм.

     Цаашдын зорилго Бид “Дэгжин гоо” брэндээ цаг минут бүр орчин цагийн хэрэглэгчдийн өнгө аяс, загварын хандлагатай уялдуулахаас гадна цаг ямагт шинийг эрэлхийлэн өвөрмөц шийдлийг бүтээгдэхүүндээ тусган чанар болон тав тухтай байдлыг эрхэмлэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн дэлхийн зах зээлд гаргахыг зорин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар бид Хятад улсын таобао, Америкийн нэгдсэн улсын Амазон интернет худалдааны сайтуудаар дамжуулан бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд нийлүүлэх гэрээ байгуулан амжилттай ажиллаж байна. Цаашлаад ази, европын орнуудад “Монгол брэнд – Дэгжин гоо” брэндийг дэлхий дахинд таниулах, монгол хүний гараар бүтсэн монголын баялаг цагаан алтны үнэ цэнийг дэлхий дахинд тамгалахыг эрхэм зорилго болон ажиллаж байна.

 

What are you looking for?

Your cart