Ноосны тухай
Ноосон эдлэл нь хөвсгөр шинж чанартай ба материалын 80% нь агаараас тогтдог. Үсний ширхэг бүр чөлөөтэй хөдөлгөөнд орж үрэлтийн явцад дулаан үүсгэхээс гадна хүний биеэс ялгарах дулааныг маш сайн шингээж өөртөө хадгалж байдаг. Ноосонд агаарын солилцоо хамгийн сайн явагддаг. Ингэснээр хөл хөлөргөдөггүй, чийгийг гадагшлуулж өгч арьс амьсгалах бүхий л боломжийг хангаж өгдөг.
Ноос нь өөрийхөө жингийн 30% тэнцэхүйц чийгийг шингээж чаддаг. Хөл чийгтэй хүмүүс ноосон оймс, эсгий гутал таавчиг илүүтэй хэрэглэвэл даарахгүйгээс гадна хөл хуурай байсанаар үнэр үүсгэгч бактерийг тэжээх орчин бий болохгүй байх зэрэг олон давуу талтай.
Ноос , эсгийнээс МУУХАЙ үнэр үнэртээд гэхийг олонтаа сонссон байлгүй.
Тэр үнэртээд байгаа нь зунгаг буюу олон улсын хэллэгээр бол ланолин л юм.
Ланолин нь бактерийг устгадаг, арьсыг тэжээдэг, уурагт тэжээгч элемэнт.
Ланолиныг гоо сайхны бүтээгдхүүнүүдэд арьсны өөрийн сэргээгдэх эрчимийг дэмжих, тэжээл өгөх, чийг хадгалах, бактери устгаж үрэвсэл намдаах зорилгоор тусгайлан ашигладаг.
Хэт их угааж цэвэрлэх тусам, химийн бодисоор арчилсан ноос, нэхийнд ланолин нь устдаг тул дээрх үнэт чанарууд алга болдог.
Нялхсыг нэхийд ороож, өтгөсийг эсгий олбогт залдаг нь амин холбоотой арга ухаан билээ.

